Man Who? |
ирээдүйн хэн нэгэн нийтлэгчид бичсэн захидалБичсэн: 19:25 2013-01-05
Сайн байна уу?
Сэтгэгдэл бичих!
Би таний бичсэн зарим нэг нийтлэлүүдийг уншиж байсан юмаа. Сайхан санаанууд их төрж, төөрөгдөж байсан асуудлаа өөр өнцөгөөс харах боломж их гарсан шүү.
Би өөрөө одоо 21настай. Өөрийн амьдралаа залгуулах гэж зүдэрч яваа жирийн л нэгэн өрхийн тэргүүн билээ. Эхнэр хүү хоёртоо бүх сайн сайхныг хүсэж тэмүүлж байх явцдаа Аз жаргал гэж юу вэ гэдгийг өөрийнхөө хэмжээнд ойлгож мэдэрсэн гэхүү дээ. Харанхуй бүдүүлэг нийгмийн нэг хэсэгээс арай хийн гарч оюун санааны хувьд өөрийнхөө эрх чөлөөг олсон гэж хэлж болмоор ч юм шиг,хэхэ. Бүхний хариулт хүнд өөрт нь байдаг гэж олон удаа сонссон хирнээ өөрөө л тэр бүхнийг туулж байж ойлгодог юм байна.
Зовж үзлээ жаргаж ч үзлээ. Нас залуу ч гэсэн, өөрийн гэсэн бодол хүсэл эрмэлзэлийг өөрийнхөө хүчээр өөртөө төлөвшүүлж явна даа би. Бусдын төлөө, бусдыг хайрлах хайраа хэзээ ч алдахгүй, үргэлж сайн сайханд тэмүүлэх гэсэн сайхан сэтгэлийн дуудлагаа алдахгүй байхсан гэж их хүсэх юм.
Ухаант мэргэн хүмүүсийн үгийг сонсон аливааг тунгаан суух сайхан байдаг. Авах гээхийн Монгол ухаан цусанд минь шингээстэй байдаг бололтой
Боломж гарвал тань шиг хүмүүстэй танилцах юмсан. Бусдаас зөвлөгөө сонсоод, өөрийн оюундаа тусах тусгалыг олж харах нь миний хувьд их ололт байдаг. Харин ойрын үед интернэтээс болж бага зэрэг ядаргаанд орж байх шиг байна. Жинхэнэ амьдрал хаана буцалж байдаг тэр газруудад л байж, бусдад чин сэтгэлээсээ туслаж байх ямар сайхан бол. Цахим ертөнцийн боол нь биш эзэн нь байх ёстойгоо ухаарахгүй байгаа хүмүүст хандаж хэлэх үгээ хурц тодоор илэрхийлмээр санагддаг. Даанч өөрийгөө голсоор л байна. Гэхдээ сайн сайханд тэмүүлж байгаа цагт бүтэхгүй гэх зүйл үгүй биз.
Та миний твиттер хуудсыг дээрээс нь доош нь доороос нь дээш нь нэг уншаад үзвэл би их талархана шүү
Таньд амжилт сайн сайхан бүхнийг хүсэж байна
Хүндэтгэсэн MAN WHO буюу Манхүү
2013 оны 1-р сарын 2 <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
Update
LOVE MANHUU
Сэтгэгдэл бичих!